Дөнгөж он гарахын өмнөхөн Холливуудын алдарт дуучин, жүжигчин 48 настай Жэй Ло болон залуу реппер 30 настай Дрэйк нар хайрын романс үүсгэж буй зургаа тус тусынхаа инстаграмд нийтэлсэн нь хэвлэл мэдээллийнхнийг хэсэгтэй шуугиулж байсан билээ.
Харин шинэхэн хосууд сар ч бололгүй салцгаажээ. Реппер Дрэйк саяхан Амстердам руу компанит ажлаараа явах үеэрээ алдарт порно од Rosee Divine-тай хамт оройн зоог идэж байсныг Daily Mail агентлагаас мэдээллээ. Тэд нэгэн Япон ресторанд өөд өөдөөсөө зэрэгцэн сууж, инээж хөхрөн, ширээний цаанаас бие биенийхээ ам руу мах өгч тун дотно харилцаатай байсныг папарациуд илрүүлжээ.
Дрэйкийн энэхүү байдал салалтанд нөлөөлсөн гэдэгт олон хүн итгэлтэй байгаа аж. Өнгөрсөн жилээс хойш Жэй Ло болон Дрэйк нар ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлдэг байсныг Жэй Логийн 8 настай хоёр ихэр хүүхдүүд Us Weekly сэтгүүлд дурдсан байна. Хүүхдүүд хэлэхдээ: “Тэд ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг байснаас гадна, тун хөгжилтэй байдаг байсан” гэжээ. Мөн хүүхдүүд реппер Дрэйкд их хайртай бөгөөд түүний бүх дууг мэддэг бас дуулдаг талаар эх сурвалжууд мэдээллжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна