Скарлет Иохансон хуримынхаа хоёр жилийн ой дээрээ нөхрөөсөө салжээ

2017/01/26
Холливуудын дур булаам жүжигчин Скарлет Иохансан хоёр жил хамт амьдарсан Франц нөхөр Ромайн Дауриакаас салсан талаар People сэтгүүлээс мэдээллээ. Тэдний харилцаа өнгөрөгч зунаас хойш муудсан бөгөөд удаан хугацаанд маргалдсаны эцэст хосууд салах болсон байж болзошгүй хэмээн эх сурвалжууд үзэж байгаа аж. 



32 настай жүжигчин Скарлет өнгөрөгч бямба гарагт Вашингтон хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаалт үг хэлж байх үеэрээ хуримынхаа бөгжийг зүүгээгүй байв.  Хосууд 2014 онд нууцаар хуримласан бөгөөд Rose Dorothy хэмээх охинтой юм. Түүний нөхөр жирийн нэгэн сэтгүүлч бөгөөд нэгэн удаа сэтгүүлч  Скарлеттаас яагаад энэ хүнийг сонгосон талаар асуухад: “Би түүний оюуны чадамжийг маш их үнэлдэг. Тэр бол зүгээр л жинхэнэ жентельмэн эр юм” гэж хэлж байжээ. 



Тэд оны өмнөхөн бизнес уулзалтанд хамт оролцон зургаа авахуулж байсан ч ийнхүү хоёр тийш салж байгаад нь олон хүн сэтгэл дундуур байгаа хэмээн Скарлеттийн фэнүүд жиргэжээ.  Жүжигчин Скарлет өмнө 2008-2010 онд жүжигчин Риан Рэенолстой гэрлэж байсан удаатай. Холливуудын хамгийн сайхан бүсгүйн нэгд тооцогддог түүний дараагийн сонголт хэн байх бол? 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна