Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэ лхагва гаригт хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ.Тэрбээр 2013 оноос хойш нэг ч удаа хэвлэл мэдээлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байв.
Олон жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Шилийн авлига, төрийн хэрэгт оролцсон дуулианаас болж ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, огцрох дээрээ тулаад байгаа Пак Кын Хэ-г өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байгаа.
Ийм цаг үед тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Өмнөд Солонгост дэгдсэн уулианыг “Худал хуурмагаас үүссэн том уул” гэж тодорхойлон, удаан хугацааны өмнөөс энэ бүхнийг төлөвлөсөн гэж тайлбарлажээ. Тэрбээр “Дуулианы мөрөөр нь хөөж үзвэл энэ бүхэн урьдаас бэлтгэгдсэн арга байсан гэж бодогдож байна. Маш их худал хуурмагаас бий болсон үл ойлголцолтой нүүр тулах нь надад хэцүү байсан” гэжээ.
Түүнийг огцруулах эсэх асуудлыг ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө шийдвэрлэх ёстой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна