Дакота Жонсон секс тоглоомуудыг бүдүүлэг, дургүй хүрмээр боловч маш аятайхан гэж үздэг

2017/01/27
Эротик зохиол “Fifty shades of Grey” гуравласан номоос сэдэвлэн бүтээсэн насанд хүрэгчдэд зориулсан “Fifty shades of Grey” киноны хоёрдугаар анги 2-р сарын 14-нд нээлтээ хийх юм. Уг киноны гол дүрүүд болох Дакота Жонсон болон Жэми Дорнан нар саяхан Английн алдарт “Glamour” сэтгүүлд ярилцлага өгчээ. 

Жүжигчин Дакотагийн хувьд өнгөрөгч 11-р сард найз залуугаасаа салсан бөгөөд тэдний салалтанд “Fifty shades of Darker” кино нөлөөлсөн байж магадгүй гэж эх сурвалжууд үзэж байсан юм. “Glamour”-н сэтгүүлч түүнээс уг эротик киноны гол дүрд тоглох ямар байгааг асуухад жүжигчин бүсгүй: “Анхандаа ер нь нилээн хэцүү байсан л даа, гудамжаар алхах ч хэцүү, нэг тийм буруу хэрэг хийсэн мэт санагддаг байв. Киноны явцад ашигласан секс хэрэгслүүд яг л там шиг бүдүүлэг, заваан, дургүй хүрмээр санагддаг байсан бол одоо овоо дасч эхлээд давгүй санагдах болсон шүү” гэжээ. 

Киноны хоёр гол дүрүүд бодит амьдрал дээрээ бие биенээ үздэггүй, таарамж муутай гэх асуудал их тулгарч байсан ч энэ асуудлыг даваад гарсан нь сайшаалтай хэрэг юм. Удахгүй болох гэгээн Валентины өдрийг тохиолдуулан гарах эротик киноны албан ёсны трэйлэрүүдийг танд хүргье. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна