Доналд Трамп, Мадоннаг дургүй хүрмээр эмэгтэй гэв

2017/01/30
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп саяхан болсон эмэгтэйчүүдийн эрхийн жагсаалын талаар өөрийн бодлоо хэллээ. Уг жагсаалын гол төлөөлөл бол Холливуудын алдарт дуучин Мадонна байсан юм. Тэрээр жагсаалын үеэр: “Тийм ээ, би маш их ууртай байна, Тийм ээ би хилэгнэж байна. Би цагаан ордонд суугаа хүмүүс зүгээр л амныхаа зоргоор бурж байгаад эмзэглэж байна. Гэхдээ энэ бүхэн миний хүслээр өөрчлөгдөхгүй гэдгийг би маш сайн мэдэж байна” хэмээн хэлсэн юм. 

Энэ талаар Fox News-ийн сэтгүүлч Sean Hannity ерөнхийлөгчөөс санаа бодлыг нь хуваалцахад, тэрээр: “Үнэндээ бол Мадоннаа дургүй хүрмээр эмэгтэй. Би түүнийг өөрийгөө маш муугаар гэмтээж байна гэж бодож байна. Тэглээ ч тэр манай орны үзэмжит сайхан өнгө төрх байж хэзээ ч чадахгүй хүн юм. Энэ жагсаал цуглаан хэдий болоод өнгөрөх ч гэсэн ирээдүйн 10 настай хүүхдүүд, өсвөр насныханд маш муу үлгэр дуурайлал үзүүлж байгаа юм” хэмээн хэлжээ. 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна