Эх дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн буюу “Miss Universe-2017” тэмцээнд Францын 24 настай гоо бүсгүй түрүүллээ. Дэлхийн 86 улсын гоо бүсгүйчүүд оролцсон 65 дахь удаагийн уг тэмцээнд шүд, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр сурч байгаа Парис хотын уугуул, 24 настай Ирис Миттенаере түрүүлэн ертөнцийн гоо бүсгүйн титмийн эзэн болсон байна. Гурван жил дараалан Филиппинд болсон “Miss Universe” тэмцээний хоёрдугаар байрт Гаити улсын гоо бүсгүй Ракель Пелишер, гуравдугаар байрт Колумбын гоо бүсгүй Агдреа Товар оржээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна