Монголд хэн бүхнээс ч илүү эрх дархтай хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг хэд хэдэн олигархи бий. Тэдний нэг гэвэл яах аргагүй УИХ-ын гишүүн асан Х.Баттулга. Тодруулбал, “Женко”. Яг үнэндээ тэрбээр ард түмний өмнө, цэнхэр дэлгэцээр гарахаараа хэнээс ч илүү эх оронч, нинжин сэтгэлтэй баатар мэт аашилдаг, аягалдаг. Гэвч олны нүднээс далд бол найз нөхөд, хамтран зүтгэгч цаашлаад өөрийнх ньтухай үнэнийг хэлсэн хэний ч араас, ямар ч сум тавьж мэдэх багтай дээрэмчин гэдэг нь үг хийгээд үйлдлээс нь тодорхой болсоор байгаа. Хамгийн гол нь түүний энэ баг цаг хугацааны шалгуураар хуулагдсаар буй бөгөөд, ингэснээр түмэн олны хайртай хүүгийн дүрд тоглох дуртай Х.Баттулга жинхэн амьдрал дээр хэн бэ, хэн байсан бэ гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болсоор буй юм.
Үнэндээ бол Х.Баттулга гэх эрхэмтэй холбоотой таагүй мэдээлэл олон бий. Тухайлбал, тэрбээр Монголдоо хамгийн томд тооцогдож байсан “Баянгол” зочид буудал, “Мах Импекс”, “Талх чихэр”-ийг хууль бусаар гартаа оруулсан. Мөн БНСУ-ын “Номаринг”-ийн мөнгөнөөс хамгийн их хувь хүртсэн бөгөөд ингэхдээ “Мах-Импекс” болон “Аранзал”, “Пирамид” гэх мэт компаниудаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан гэх луйврын хэрэгт хүртэл нэр холбогдож байлаа. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр төрийн хүнд баймгүй амин хувиа бодсон зангаас болж Монгол Улсын хөгжлийг хэдэн жилээр чөдөрлөчихөөд байна. Тодруулбал, 2015 оны арваннэгдүгээр сард “Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг” компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь манайдаа нэр нөлөө бүхий эрхмийн данс руу орсон нь баримтаар нотлогдлоо гэсэн ноцтой мэдээллийн гол баатар нь мань эрхэм болж таарсан. Ингэхдээ тэрбээр ганцаараа бус интерполоор эрэн сурвалжлагдаж байсан “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна ойрын хүмүүсээ хөлдөө чирсэн.
Тухайн үед түүнийг өө сэвгүй эх оронч, улстөрч биш шүү гэдгийг хуулийнхан хүртэл сануулсан бөгөөд ямартай л Х.Баттулга өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэлзэх үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар тухайн үед /өнгөрсөн оны наймдугаар сард/ мэдээлэл хийж “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт Х.Баттулга тэргүүтэй нөхдийг шалгаж шалгаж байгаа. Улмаар хилийн хориг тавьсан хэмээж байлаа. Тэгвэл сар гаруйн өмнө Авлигтай тэмцэх газар энэ хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Ингэхдээ уг хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга болон түүний зөвлөх А.Гансүх, Б.Батзаяа, “Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Солонгосын “Самсунг Си Ти” компанийн захирлыг жил гаруй хугацаанд шалгасан. Шалгалтын явцад дээрх нөхөд албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө угаасан нь баримтаар нотлогдож байгаа учраас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэж байгаа юм. Гэвч Х.Баттулга тэргүүтэй нөхөд холбогдсон хэрэг өдгөө хаана, ямар шатандаа яваа нь тодорхойгүй байгаа бөгөөд иймээс ард түмэн энэ хэргийг нэн даруй ил болгож гэм буруутай хүмүүсийг шүүх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна.
Учир нь дээрх хэргийг шалггах хугацаанд Х.Баттулгын гол хамсаатан Б.Батзаяа батлан даалтад гарсан бол Ч.Ганбат оргон зайлж АНУ-д орогнол хүссэн тул тусгаарлан шалгахаар болж түдгэлзүүлээд байгаа. Мөн “Шинэ төмөр зам”-ын гэх энэ дуулиант хэрэгт 8-9 хүнийг сэжигтнээр тооцсон. Тэдний дунд БНСУ-ын гурван иргэн байгаа хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн нь магадгүй энэ хэргийг шалгах ажил удааширвал нүүрэндээ баг зүүсэн хуурамч эх орончид өөрсдийгүй буруугүй хэмээн ард түмэнд итгүүлэхийн тулд ямар ч арга хэрэглэж мэдэх бөгөөд иймээс л Хууль сайн сайдаас Х.Баттулга тэргүүтэй олигархиудын нэр холбогдсон дуулиант хэрэг аль шатанд очоод гацаж орхив гэдгийг ахин тодруулмаар байна. Эс тэгвээс эх оронч дүртэй баатрууд хэнийг ч, яаж ч гүтгэж мэдэх юм шүү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна