Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд БОАЖЯ, тус яамыг төлөөлдөг Д.Оюунхорол сайдын нэр хүндэд халдсан зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байна.
Ялангуяа зохиомол хаягаас хэдэн жилийн өмнө авсан байж болох мод ачсан ачааны машинуудын зургийг тавьж, Д.Оюунхорол сайдын тушаалаар хот орчмын ногоон бүсээс, тухайлбал Тэрэлжээс ногоон мод бэлтгэж байна, ингэхдээ хятадуудыг олноор ажиллуулж байгаа тухай гүтгэлэг бичиж олон түмнийг ийм хууль бус явдалтай тэмцэхэд уриалан турхирах боллоо.
БОАЖЯ-ны ойн бодлогыг гардан хэрэгжүүлдэг манай газрын хувьд дүн өвлөөр, хөр цаснаар ногоон мод тайрч хот суурин газар руу тээвэрлэх ямар ч бололцоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
Хэдийгээр манай яам хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн шүүмжлэх, санал бодлоо илэрхийлэх эрхийг цаг ямагт хүндэлсээр ирсэн ч илэрхий ийм гүтгэлгийг газар авхуулж, яамнаас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг мушгин гуйвуулж буйг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд гүтгэлэг зохион цуурхлыг дэвэргэж байгаа этгээдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, буруутай этгээдийг тогтоолгон олон нийтэд ил тод зарлах болно.
БОАЖЯ-НЫ ОЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл бичигдээгүй байна