Р.Жигжиднямаа М.Зоригтоос хуучин машинуудыг нь өндөр үнээр худалдан авчээ

2017/02/06
УБТЗ-ын шинэхэн дарга Р.Жигжиднямаа Зам тээврийн сайд асан М.Зоригтын хуучин машинуудыг өндөр үнээр худалдан авсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Тодруулбал, 2016 оны 12 сарын 28-ны өдөр Зам, тээврийн сайд  асан М.Зоригт  “Мөнхчулуун” сангийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-68 УБЛ, өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан 06-69 УНҮ тус тус улсын бүртгэлийн дугаартай байсан 2015 онд үйлдвэрлэгдсэн Y62 загварын “Ниссан Патрол” маркийн 2 ширхэг автомашиныг “УБТЗ” ХНН-д худалджээ.

Хоёр жил унасан,  тус бүр нь 40 мянга гарсан гүйдэлтэй  хоёр автомашиныг  зах зээлийн үнээс өндөр  үнээр буюу  260 сая төгрөгөөр  авсан  гэх. Энэхүү наймааг   2017 оны  нэгдүгээр сарын 2-ны өдөр  албан ёсоор баталгаажуулж хоёр автомашиныг УБТЗ-д шилжүүлжээ.

Тус газрын дарга Р.Жигжиднямаагийн хувьд   Зам тээврийн сайд М.Зоригттой нэг ангид суралцаж байсан гэдгээрэээ ой харилцаатай гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна