Э.Амарбатыг УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилжээ

2017/02/06
УЕПГ, Нийслэлийн прокурорын газарт хэд хэдэн томилгоо хийгджээ. Тухайлбал УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдоод нэг жил шахам болж буй Э.Амарбатыг тус газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилжээ. Тус албыг хашиж байсан Ц.Мөнхбатыг Дархан-Уул аймгийн прокуороор томилсон тул оронд нь Э.Амарбатыг сэлгэн томилсон байна.

Э.Амарбатын хувьд өмнө нь 2002 онд УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, 2007 оноос 2016 он хүртэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажилласан нэгэн.

Мөн Улсын Ерөнхий прокурор Л.Энх-Амгалангийн шадар туслах Д.Баярмагнайг Нийслэлийн прокуророор, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг тус тус томилсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна