Яг л дуучин Сиара болон Рузел Вилсон нар шиг загвар өмсөгч Миранда Керр болон Снапчатыг үүсгэн байгуулагч Эван Спигел нар хуримаа хийхээс өмнө огт хоорондоо бэлгийн харьцаанд ороогүй гэдгээ мэдэгдлээ.
Викториа Секретийн сахиусан тэнгэр 26 настай Миранда Керр өнгөрөгч зун шинэхэн залуу тэрбумтантай тансаг хуримаа хийсэн бөгөөд саяхан Лондонгийн Time сэтгүүлд ярилцлага өгөхдөө өөрсдийн хайрн тухай ийнхүү өгүүлжээ. Тэрээр “Би Спигелтэй өмнө огт унтаж байгаагүй, учир нь манай гэр бүл бол маш зарчимч бөгөөд уламжлалаа хадгалж явдаг. Тиймээс бид цэвэр хайр дурлалын тал дээр ойлголцон хуримаа хийн гэр бүл болсон юм” гэжээ.
Хосууд 2015 онд New York-ийн Louis Vuitton-ий шоун дээр танилцан түүнээс хойш бие биедээ татагдаж үерхэж эхэлжээ. Миранда өмнө жүжигчин Орландо Блүүмтэй гэр бүл болж байсан ба тэд Flynn хэмээх хүүтэй юм. Гэвч 2013 онд албан ёсоор салцгаасан ажээ.

А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна