Бээжинд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна

2017/02/16
Бээжин хотын агаарын чанар хэт муудсаны улмаас БНХАУ-ын Засгийн газар хүүхэд, өндөр настнуудыг гэртээ байхыг анхааруулжээ. Өнөө өглөөний байдлаар хамгийн их хор хөнөөлтэй гэгддэг рм 2.5 бичил тоосонцрын хэмжээ куб метр тутамдаа 161 микрограмм хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 10 дахин өндөр үзүүлэлт юм.

Үүнтэй холбогдуулж "шар" түгшүүр зарласан байна. Энэ сарын 15-наас хотуудад агаарын чанарыг дээшлүүлэх зорилгоор автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Олон удаагийн хязгаарлалтын арга хэмжээ авснаар Бээжингийн хорт хийн ялгарал тэр дундаа рм 2.5 тоосонцрын хэмжээ 2016 онд 10 хувь буурсныг "Xinhua" агентлаг мэдээлсэн. БНХАУ-ын Байгаль орчны хамгааллын яам Бээжингээс гадна нийслэлийн ойр орчмын 20 хотод нэгэн зэрэг арга хэмжээ авахаар болсон байна.

Б.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна