​ХБНГУ, Япон улс "чөлөөт худалдааг дэмжинэ" гэдгээ илэрхийллээ

2017/03/22
Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Европт хийж буй дөрвөн өдрийн айлчлал үргэлжилж байна. Тэрбээр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай даваа гарагт уулзжээ. Энэ үеэр талууд Европын Холбоо, Япон улсын хоорондын худалдааны асуудлаар голчлон ярилцсан бөгөөд Герман, Япон улс "чөлөөт худалдааг дэмжинэ" гэдгээ мэдэгджээ. Мөн "Олон улсын зах зээл нээлттэй байхын зэрэгцээ шударга өрсөлдөх хэрэгтэй" гэсэн нэгдсэн байр суурийг талууд илэрхийлсэн байна. Франц болон Япон улс "Ази-Номхон далайн бүсэд чөлөөт, нээлттэй худалдааны дэглэм" тогтоох чиглэлийг дэмжиж ажиллахад санал нэгдсэн аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ мягмар гарагт Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск болон Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер нартай уулзах товтой байна.
Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна