​Дуучин Бейонсе хорт хавдартай тэмцэж буй охинтой утсаар ярьж баярлуулжээ

2017/03/24
Дуучин Бейонсе өчигдөр хорт хавдараар шаналж буй өсвөр насны нэгэн охинтой Facetime-аар ярьж охинд сэтгэлийн дэм өгчээ. Охиныг Эбони Бэнкс гэдэг бөгөөд Хьюстон дахь ALief Hastings дунд сургуульд сурдаг байна. Тэрээр хорт хавдрын хүнд шатандаа орсон бөгөөд түүний хамгийн том хүсэл нь Бейонсетэй уулзах байжээ. Тийнхүү охины найзууд үүнийг зохион байгуулан цахим ертөнцөөр найзынхаа тухай бичиж олон нийтэд сурталчилсан байна. Харин үүнийг дуучин Бейонсе анзаарч Эбони охинд гэнэтийн бэлэг барьжээ. 
 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна