Обама дурсамжаа бичихээр Полинез руу явжээ

2017/03/28
Төрийн тэргүүний албыг найман жил хашсаныхаа дараа амарч буй АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Францын Полинезийн бүлэг арлуудын Тетироа аралд очиж, Цагаан ордонд ажиллаж байсан үеийнхээ дурсамжийг бичихээр шийджээ. Энэ тухай ням гарагт “The Washington Post” сонин Америкийн төрийн тэргүүн асанд ойр эх сурвалжийн ярьсныг иш татан мэдээлжээ. Үүнээс өмнө Барак, Мишель нар дурсамжийн хоёр номынхоо хэвлэх эрхийг 60 сая доллароор зарах гэж байгаагаа мэдэгдэж байсан ба номуудыг Penguin Random хэвлэлийн газар хэвлэн гаргах юм.

Мөн Мишель Обама ч мөн адил тэргүүн хатагтай байх үеийнхээ талаар ном бичиж байгаа аж. Мишелийн төлөөлөгч Тина Чен ярихдаа, Ерөнхийлөгч асны эхнэр гол анхаарлаа гэр орны ажил, хүүхдүүддээ хандуулж байгаа аж. Нэг охин нь коллежид орсон, нөгөө нь дунд сургуульд сурч байгаа. Мишель номоо бичиж байгаа боловч олон нийтийн ажлаа орхигдуулаагүй” гэлээ. “The Washington Post” сонинд бичсэнээр, Барак Обама гэр бүлийнхээ хамтаар сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн анхаарлаас зайлсхийх болж, амралтын газруудаар аялж байна. Тухайлбал, Палм-Спрингс, Карибын арлууд, Хавайн аралд очиж амжжээ.

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна