Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, экс Ерөнхий сайд Франсуа Фийон Корсик аралд айлчлах үеэрээ улс орны эдийн засаг Грекийн сүйрлийг давтаж магадгүй байна хэмээн сануулжээ. Тэрбээр " “Бид 2.2 их наяд еврогийн өртэй дампуурсан улс болчихоод байна. Францын нэг иргэнд 30 мянган еврогийн өр ногдож байна” хэмээн мэдэгдсэн юм.
Фийоны үзэж буйгаар, Франц улс Испани, Итали, Португал, бүр Грекийн араас ч орж болзошгүй байгаа аж. Үндэсний фронт намын лидер Марин Ле Пен Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Европын эдийн засаг Грекийн хямралаас тав дахин илүү хүчтэй цохилт амсана хэмээн UBS фирмийн шинжээчид мэдэгдсэн байна. Цагаачлалын эсрэг хатуу бодлого баримталдаг Үндэсний фронт намын нэр дэвшигчийн нэр хүнд дээшилсээр байгаа ажээ.
Г.Сар
Сэтгэгдэл бичигдээгүй байна