4-р сарын 4-ний үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин Финляндын ерөнхийлөгч Саули Ниинисто, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Финляндад төрийн айлчлал хийх бөгөөд АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лагод Хятад, Америкийн тэргүүн нарын уулзалт хийхээр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.
Дарга Ши Жиньпинийг гэргий Пэн Лиюань, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн бодлого судлалын газрын дарга Ван Хүнин, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төвийн ерөнхий албаны дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэци нар дагалдан явлаа.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна