​Ханхүү Уиллиам, Харри болон Кейт Миддлетон нар эмгэнэл илэрхийллээ

2017/04/06
Их Британий хааны удмын угсаа залгамжлах ханхүү Уиллиам, Харри болон Кейт Миддлетон нар өчигдөр буюу 4-р сарын 5-ны өдөр Лондонгийн халдлагын үеэр амиа алдсан дөрвөн иргэнд эмгэнэл илэрхийллээ. 



Ханхүү Уиллиам хэвлэл мэдээллийнхний өмнө: “Эх орныхоо төлөө эрэлхэг зориг гарган ард иргэдийг аюулаас хамгаалж, амиа алдсан цагдаагийн ахлагч Кейт Палмер болон бусад гэм зэмгүй иргэдийн төлөө өнөөдөр эмгэнэл илэрхийлж байна. Таны байгуулсан гавъяа Их Британий түүхэнд мартагдахгүй” хэмээн хэлжээ. 

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна