Кайли Женнер найз залуугаа гэрээсээ хөөжээ

2017/04/06
27 настай реппер Тайга, 19 настай найз охин Кайли Женнерээсээ албан ёсоор салсан мэдээ ойрын өдрүүдээр Америкийн хэвлэлийнхнийг шуугиулаад байгаа юм. Кайли өөрөөсөө нилээдгүй ах хүнээр үерхэж, түүнийхээ дагавар хүүхдийг хүртэл асарч, халамжилдаг байв. Өсвөр насны охины анхны хайрын эзэн болсон Тайгад Кайли итгэхээ больсноос гадна олны өмнө “Миний нүднээс далд ор” хэмээн хараан уйлж байсан гэнэ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар 19 настай Кайли найз залуугаа гэрээсээ хөөжээ. Харин зарим хэвлэлийнхэн үүнд үгүйсгэсэн тайлбар хийж байгаа бөгөөд тэд салаагүй, зүгээр л хэсэг хугацаанд тусдаа байх шаардлагатай болсон гэх мэтээр мэдээлж байгаа юм. 

Тайгагийн гэр Кайлигийнхаас 24 милийн зайтай байдаг бөгөөд гэр лүүгээ хөөгдөн байж буцах болсон шалтгаан нь найз бүсгүйгээ хуурсан байж болзошгүй гэнэ. Насанд хүрээгүй хүүхдийг уруу татаж үерхсэн гэдгээр реппер залууд хэд хэдэн гомдол ирж байжээ. 
Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна