Ойрын өдрүүдээд Франц, Орос, Их Британи тэргүүтэй Европын орнуудад халдлага ихээр гарах болсон. Үүнтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы ерөнхий сайд Ангела Меркель, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярилцжээ. Тэд терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр тус тусын үзэл бодол, байр сууриа солилцжээ.
Албан мэдээнд тэмдэглэхдээ, Оросын Санкт-Петербург хотын метронд террорист халдлага гарсантай холбогдуулан Франсуа Олланд, Ангела Меркель нар Оросын ерөнхийлөгч Владимир Путинд хандан эмгэнэл илэрхийлжээ. 3 орны удирдагчид терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ялангуяа холбогдох мэдээллийг цаг тухайд нь хуваалцахыг зөвшөөрсөн гэжээ. Мөн гурван орны удирдагчид Украйны асуудлыг зохицуулахад тус дөхөм үзүүлэхтэй холбогдуулан санал бодлоо солилцсон байна гэлээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна