Түвдийг цахилгаан сүлжээгээр бүрэн хангах зорилготой 16 тэрбум 200 сая юанийн хөрөнгө оруулалттай сүлжээний барилга баригдахаар болжээ. Тус барилга нь дэлхийд хамгийн өндөр буюу далайн төвшнөөс хамгийн өндөрт байгуулагдах цахилгаан дамжуулах барилга юм. Тус барилга ашиглалтад орвол Хөхнуур болон Түвдийн эрчим хүчний сүлжээг Сычуаны цахилгаан сүлжээтэй холбож, Түвдийн төв хэсгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг цаашид хангах болно.
Уг барилгын ажил Хөхнуур Түвдийн өндөрлөгийн төв зүүн хэсэгт далайн төвшнөөс 4000 метр өндөрт хийгдэж байна. Барилга дууссаны дараа дэлхийд далайн төвшнөөс хамгийн өндөр газарт 500 мегаваттын хүчин чадлын цахилгаан дамжуулах багана болон цахилгааны хувьсгах станцтай болох гэнэ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна