Өдгөө 47 насыг зооглож яваа жүжигчин Женнифер Лопез шинэхэн амраг бейсболын алдарт тамирчин 41 настай Алекс Родригуезтэй хуримаа хийхээр шийджээ. Жэй Ло хуучин нөхөр Марк Антонитой гэр бүл байхдаа Макс болон Эммэ гэх ихрүүдээ төрүүлсэн юм. Тэд одоо есөн настай. Алекс 12 настай Наташа, 8 настай Элла хэмээх хоёр охины аав юм.
Шинэ хосууд хүний өөрийн дөрвөн хүүхдээ хэрхэн өсгөх нь одоохондоо тодорхой биш байна. Тэдний хуримын тов тун удахгүй зарлагдах ба бэлтгэл ажил нь эхэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна