Германы канцлер Ангела Меркель, Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Енглиштай уулзахдаа, Европчууд хувь заяагаа өөрсдөө шийднэ гэж Америкийн ерөнхийлөгч Трампын Европын ирээдүй зэрэг асуудлаарх зэмлэлд хариу өгчээ. Меркель уулзалтын үеэр: "Европын холбоонд хойшид маш олон сорилт тулгарч байна. Жишээлбэл, терроризмтой тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хамгаалах, дотоодын аюулгүй байдлыг хамгаалах, дотоод зах зээл, ажлын байрны баталгаа зэрэг асуудлууд байна. Эдийн засгийн давуу тал, өндөр үр ашигтай шийдвэрт бодлого тогтоох байгууллага, 21-р зууны сорилт, Европын холбооны гишүүн орнууд ирээдүйд гүнзгий хамтран ажиллах болно" гэжээ.
Харин Германы гадаад харилцааны хорооны дарга Норберт Роттген 16-нд: "Трампын асуудал, арга барил Европ тив болон дэлхий дахинд аюул авчрах болно. Трампын байр суурийг гайхаж байна" хэмээн хэлжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна