Кателин Никол Дэвис хэмээх 12 настай охин амиа хорлож байгаагаа фэйсбүүк дээрээ шууд цацжээ. Тодруулбал нэгэн охин амиа хорлох гэж байна гэсэн мэдээлэл цагдаагийнханд ирсэн даруйд шуурхай багийнхан охины амиа егүүтгэсэн газар очжээ. Цагдаагийнхан очих үед охин аль хэдийн амьсгал хураасан байснаас гадна амиа хорлох үйлдлээ гар утсаараа фэйсбүүкээр шууд дамжуулсан байжээ.
Кателин охин фэйсбүүк болон youtube сайтуудын идэвхтэй хэрэглэгч бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа эвгүй гарчигтай бичлэг хийн олны анхаарлыг татсан нэгэн байв.
2016 оны 12-р сарын 27-ны өдөр тэрээр хойд аавынхаа өөрт нь хийсэн үйлдлийг хэзээ ч мартахгүй хэмээн нэгэн захиа бичиж байжээ. Уг захианд: “Миний хойд эцэг бие, сэтгэл, оюун ухаан гээд бүх зүйлээрээ миний эсрэг зогсож, намайг дарамталдаг нэгэн. Тэр намайг суран тэлээгээрээ ороолгож, занчдаг. Нэг удаа тэр миний гар руу суран тэлээгээрээ хүчтэй цохисноос болж гар минь хугарсан. Удалгүй хүчиндэх гэж оролдох болсон. Би энэ талаар Залуу лидер клубын залуусд хандсан. Тэд манай сургуульд хүрэлцэн ирж надад тусласан. Дараа нь хойд эцэгтэй минь уулзсан л даа. Мэдээж тэр юу гэж л өөрийгөө буруутгахав. Дараа нь энэ бүхний хариуд миний нүүрийг түлсэн...” хэмээн бичжээ.
Охин 2016 оны 12-р сарын 30-нд гэр бүлийнхэн нь түүнд хэрхэн бэлгийн хүчирхийлэл хийдэг талаар нулим дуслуулан ярьж, амиа хорлоно гэдгээ фэйсбүүкээрээ шууд дамжуулав. Шууд дамжуулж эхлэснээс 40 орчим минутын дараа гэрээсээ холгүйхэн мод руу очин мөчрөөс нь уяа уяж эхэлжээ.
Эцсийн мөчид тэрээр камерлуу харан шууд бичлэг үзэж байгаа бүх хүнээс уучлалт гуйжээ. Хэсэгхэн хормын дараа охин модруу авирч амиа хорлосон байна.
Түүний бичлэгийг үзсэн хүмүүс цагдаагийханд мэдэгдсэн ч дэндүү оройтсон байлаа.
Хүмүүс түүнд зориулж гүн эмгэнэл илэрхийлэн цэцэг хүргүүлсээр байгаа ба түүний гэгээн дурсгалд зориулж хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа олноор явуулах болжээ.
Каталин охины бичлэгийг фэйсбүүк компани устгаж, түүний хаяг болон бүх зүйлийг идэвхгүй болгож, хаажээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна