АНУ-ын 45-дах ерөнхийлөгч болох Доналд Трампын дуулиан шуугиан одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Албан тушаалаа ашиглан хувийн бизнесээ өргөжүүлж, өөрийн талынхнаа цагаан ордноор дүүргэн, эмэгтэйчүүд төдийгүй цагаач иргэдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэх мэт олон асуудлаас болж нэр хүндээ алдсаар байгаа юм.
Харин түүний том охин Иванка Трамп бол Америкийн загварын салбарын томоохон тэргүүлэгчдийн нэг бөгөөд саяхнаас аавынхаа ажилд туслан цагаан ордонд ажиллаж эхлээд байгаа юм. Түүний шударга зан төдийгүй эмэгтэйчүүдэд ээлтэй сайн дурын үйл ажиллагаа олноор явуулдагыг Америкийн ард түмэн тун сайшаадаг байна. Эцгийнхээ алдагдсан нэр хүндийг эргүүлэн татаж яваа бүсгүйд Америкийн эмэгтэйчүдийн 21% нь сайн байдаг хэмээн судалгаа гарчээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна