Иргэний тээврийн United Airlines компани нэгэн настай Ази зорчигчийг онгоцноос хүчээр чирч буулгасан нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хүмүүсийг ихээр бухимдуулсан билээ. Харин уг хэрэг явдалд уучлалт гуйлгүй өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийсэн United Airlines-ийнхан мэдэгдэл хийжээ. “Онгоцноос хүчээр буулгасан зорчигч болон онгоцонд байсан бүх зорчигчдоос уучлал гуйж байна. Ийм байдлаар хэнтэй ч харьцах ёсгүй” гэж Муноз мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Энэ хэргээс шалтгаалан АНУ-ын Юнайтед Эйрлайнс компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 3.8 хувиар буюу $650 саяаар унасан юм.
Ням гаргийн орой Чикагогоос нисэх гэж байсан онгоцны даац хэтэрсний улмаас зарим зорчигчийг буухыг шаардсан боловч ямар ч зорчигч буухыг хүсээгүй тул сайн дурынхан нэгэн настай Ази эрээс буухыг шаардсан байна. Ази эр уг шаардлагыг хүлээн аваагүйгээс шалтгаалж сайн дурынхан хүч хэрэглэн зодож, онгоцноос хүчээр чирж буулгасан юм. Зорчигч Дэвид Дао нь 69 настай хятад гаралтай хүн байсан бөгөөд компаний удирдлагын хайхрамжгүй байдалд дургүйцсэн хятадууд 480 сая хэрэглэгчтэй Вэйбо сошиал сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
United Airlines компани нь АНУ-Хятадын чиглэлийн нислэгийн 20 хувийг эзэмшдэг, Хятадын Air China компанитай хамтран ажилладаг тул дээрх хэрэг явдал хятадуудын хувьд эмзэг сэдэв болсон юм. Хэрэг явдал Цагаан ордны анхаарлын төвд орж, Трампын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер “Энэ видеог үзсэн хэн бүхэнд айдас төрөх нь тодорхой байна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм. Хүч хэрэглэн онгоцноос буулгасан зорчигч одоогоор Чикагогийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Америк дахь Ази гаралтай иргэдийн эрхийг хамгаалах байгууллага Мягмар гарагт эсэргүүцлээ илэрхийлэхээр болсон байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна