11-нд Иракийн цэргийн тал мэдэгдэл гаргаж, засгийн газрын цэрэг хоёр жил гаруй цохилт өгсний дүнд "Лалын улс" хэт даврагчдад эзлэгдсэн ихэнх нутгаа хяналтдаа авч чадсан тул хэт даврагчид Иракийн нутаг дахь эзэмшлээ алдсан гэжээ. Иракийн нэгдсэн үйл ажиллагааны командлалын газрын төлөөлөгч Яахяа Расул мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, 2017 оны 3-р сарын 31-ний байдлаар "Лалын улс" хэт даврагчид 2014 онд Иракийн нутаг дэвсгэрийн 40 хувийг эзэлж байсан бол одоо багасч 6.8 хувьтай л үлдсэн гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, өдгөө "Лалын улс" хэт даврагчид Иракийн баруун хойд зүгийн Мосул хотын баруун хэсэг, умард хэсгийн Тал Афар, Сири улстай хил залгаж байгаа баруун нутгийн Аль-Кайм зэрэг нутгаар орогнож байгаа юм байна.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна