Хятад улс 3000 метрийн гүн усанд роботын ажиллах чадварыг туршив

2017/04/13
Хятадын Зам Тээврийн Яамны Яньтай хотын Тэнгис дэх авран туслах газраас хариуцан хийсэн 3000 метрийн гүн усанд роботын ажиллах чадварын туршилтыг 9-ний өдөр амжилттай дуусгав. Энэ нь Хятад улс 3000 метр гүн уснаас аварч туслах чадвартай болсныг харуулж байгаа юм.



Хятадын Зам Тээврийн Яамны Яньтай хотын Тэнгис дэх авран туслах газрын танилцуулснаас үзвэл, энэхүү туршилтыг Хятад улс ямар ч дадлага туршлагагүй байдалд хийсэн юм. Яньтай хотын Тэнгис дээрх авран туслах газрынхан асар их сорилттой тулгарсан нөхцөлд олон удаа техникчид, мэргэжилтнүүдийг зохион байгуулан, шинжилгээ судалгаа, хянан хэлэлцүүлэг хийсний эцэст тоног төхөөрөмжийнхөө онцлогт тохирсон, шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой туршилтын төслийг боловсруулсан байна.



Энэ оны 3-р сарын эхээр тэнгисийн усанд туршилт хийх ажлаа эхлүүлсэн бөгөөд техникчид туршилтын талбайд 1 сар шаргуу ажиллаж, газар дээрх туршилт, тоног төхөөрөмжийн ажиллагаа, усан онгоцон дээрх угсралт, системууд хоорондын холболт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

А.Хансүлд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна