​Жюд Лав “Харри Поттер” киноны Дамблдорын дүрийг үргэлжлүүлнэ

2017/04/13
Их Британийн залуу жүжигчин Жюд Лав “Fantastic Beasts and Where to Find Them” киноны шинэ ангид тоглохоор болсон талаар  www.hollywood.com сайтаас мэдээллээ. “Fantastic Beasts and Where to Find Them” кино нь 2016 онд хийгдсэн бөгөөд “Харри Поттер” киноны үйл явдлаас 70 жилийн өмнөх Ньют Скамандер хэмээх зохиолчийн адал явдлыг өгүүлдэг.



Киноны зарим үйл явдлыг “Харри Поттер” кинотой уялдуулан бүтээсэн тул найруулагч дараагийн ангид дүрүүдийн холбоог гаргахыг зорьж байгаа аж. Үүнд хөгшин эрдэмтэн Дамлдорын залуу дүрд жүжигчин Жюд Лав тоглохоор болсон байна. Түүнчлэн Дамблдорын багын найз Gellert Grindelwand-ийн дүрийг Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп бүтээхээр болжээ.



Харин жүжигчин Эдди Рэдмэен киноны гол дүрийг үргэлжлүүлэх хэвээрээ аж.


А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна