Трамп: Хятад улсыг "валютын ханшаар тэргүүлэгч орон"-ы жагсаалтад оруулахгүй

2017/04/13
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп: "Америкийн засгийн газар Хятад улсыг валютын ханшаар тэргүүлэгч орон" -ы жагсаалтад оруулахгүй хэмээн хэлсэн талаар Америкийн хөрөнгийн биржээс мэдээлжээ. 

Уг мэдээлэлд Америкийн сангийн яам энэ долоо хоногт хагас жил тутмын "Олон улсын эдийн засаг болон валютын бодлогын тухай тайлан"-гаа нийтлэх гэж байгаа гэнэ. Өнгөрсөн оны 10-р сард нийтэлсэн тайланд Хятад улсыг оролцуулсан худалдааны гол гол түншүүд нь валютын ханшийг санаатай зориуд удирдсанаар худалдааны ашиг олоогүй хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн Олон улсын валютын сангийн байгууллага болон Петерсоны олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэн судалгааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад улсын валют Америкийн хөрөнгийн биржид огт эргэлт сайтйа байдаггүй тул энэ тухай гомдол мэдүүлэг нь ямар ч үндэслэлгүй юм гэжээ.

Э.Бишрэлт


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна