“Captain America” киноны од, өсвөр үеийнхний хайртай баатар жүжигчин Крис Эванс Америкийн алдарт Elle сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүний сонирхолтой ярилцлагыг орчуулан танд хүргэхээр бэлтгэлээ.
Та өдийг хүртэл хүүхэдгүй байна шүү дээ. Заримдаа найзуудынхаа хүүхдийн төрсөн өдөрт уригддаг л байх. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
- Би өөрийнхөө дотор байдаг хүүхэдтэй гүнзгий холбоотой байдаг гэх юм уу даа. Жишээ нь ямар нэг хүүхдийн төрсөн өдрийн баярт очоод ширээн дээрх бяцхан бялуу, жигнэмэг, мөхөөлдөс зэргийг харчихаад “Минийх хаана байгаа юм бэ” гэж асуудаг. Би өөрийгөө том болсон хүн гэж огт боддоггүй, зав л гарвал Диснейн хүүхэлдэйн кино, Cartoon Network-ийн энимэйшнүүдийг үзэх дуртай. Тиймээс энэ л миний цор ганц үнэн дүр байдал.
Та үнэнээсээ ярьж байна уу?
- Зарим хүүхдүүд эцэг эхтэйгээ зэрэг өсөөд яг л том хүн шиг аашилж байдаг. Гэвч би тийм төрлийн хүн биш юм даа. 35 настай залуугийн дотор юугаа ч мэдэхгүй хүүхэд нуугдаж байдаг гэж ойлгосон хүн л намайг илүү сайн мэдэрч чадна.
Та Энэтхэгт хэсэг хугацаанд сурсан гэж сонссон. Юугаар сурсан юм бэ?
- Энэтхэгт сурсан явдал бол миний амьдралын хамгийн том алхмын нэг байсан. Би тэнд очоод их юм үзэж, нүд тайлсан. Би урд өмнө огт бясалгал хийж байгаагүй. Зүгээр хальт оролдож үзсэн ч хэзээ ч бүтээгүй л дээ. Харин Энэтхэгт өдөр бүр бясалгал хийсэн. Үүний ачаар өөрийнхөө дотор байгаа нуугдмал хаалганы түлхүүрийг олж, тэр хаалгыг онгойлгож чадсан.
Та хамгийн сүүлд юунаас айсан бэ?
- Би өнгөрсөн жил гэрээ Массачусетс рүү нүүж магадгүй байх хэмээн их айж байсан.
Өдрийг юу хийж өнгөрүүлдэг вэ?
- Хүн бүр л ингэж асуудаг. Манай эгч гурван хүүхэдтэй. Би ихэвчлэн тэд нартай хамт цагийг өнгөрүүлдэг. Миний эгч бол амьдралын маань хамгийн том хэсэг. Түүний хажуул байхдаа л өөрийгөө 12 настай жаал шиг мэдэрч чаддаг.
Таны амьдралд нөлөө үзүүлсэн эсвэл үзүүлдэг өөр нэгний тухай яриач?
- Би маш олон хөгжилтэй найзуудтай. Би тийм ч хөгжитэй нэгэн биш л дээ. Тиймээс бусдаас их ялгардаг, шал өөр хүн л гэсэн үг. Ойлгож байгаа гэж найдъя.
Өмнө нилээдгүй олон Холливуудын сайхан бүсгүйчүүдтэй учирч байсан Крис эксүүдтэйгээ таарахаараа юу хийдэг вэ?
- Би салалтанд нээх ач холбогдол өгдөг хүн биш ээ. Эксүүдтэйгээ таарах үедээ ихэвчлэн халуун дулаанаар тэвэрдэг. Энэ нь маш цэвэрхэн бөгөөд ухаалаг харилцааг үзүүлдэг. Хэрэв чи хайрладаг байсан нэгэнтэйгээ эргээд учирвал улам л хэцүү асуудлыг давах хэрэг гарна. Тиймээс зүгээр өөрийгөө хамгаалах хана үүсгээд түүнийгээ үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Эргэж харах хэрэггүй.
Тэд тантай санал нэг байдаг болов уу?
- Найдаж л байна.
Э.Билэгт
Сэтгэгдэл бичигдээгүй байна