Монгол улс бол эртний түүх, дурсгалын өлгий нутаг билээ. Тиймдээ ч Монголын газар нутгаас түүхийн чухал олдворууд ихээр гарч ирдэг. Тэгвэл өнгөрсөн онд Ховд аймгийн нутгаас нэгэн түрэг эмэгтэйн шарил олдсон билээ. Уг шарилын судалгааны ажил хийгдэж гарал үүсэл, тухайн үед ямар зэрэглэлтэй байсныг нь эрдэмтэд олж тогтоосон байна. Эртний эмэгтэйн эд зүйлс дотроос түүний өмссөн гутал нь дэлхий нийтийн анхаарлыг тун ихээр татаж олон улсад "Адидас өмссөн Муми" хэмээх нэрээр алдаршсан юм.
Судалгааны явцад эмэгтэйг хувцас цүнхнээс нь гадна гоо сайхны хэрэгсэл, оёдлын багаж хэрэгсэл, морь, хонины толгойтой хамт оршуулсан байжээ. Гоо сайхны хэрэгсэл дотроос толь, сам, жижиг хутга гарч ирсэн байна. Бүсгүйг тэдгээр хэрэгслээ хойд насандаа эдэлж хэрэглэнэ гэж үзэн хамт оршуулсан байх. Маш сайн хадгалагдсан учраас заримыг нь одоо ч хэрэглэж болохоор байжээ.
Бүсгүйн хамт оршуулсан эд зүйл болон хувцас хэрэглэлийг судалсан түүхч, археологчид МЭ VI зуунд биш, харин Х зуунд амьдарч байсан байх магадлалтай ба 30-40 тай, оёдолчин байсан гэж таамаглаж байгаа ажээ. Түүнээс гадна эртний олдворыг сэргээн засварлаж байгаа мэргэжилтнүүд түрэг бүсгүйн талаар бас нэг нууцыг олж мэдсэн нь түүний үхлийн тухай юм. Эмэгтэй нүүрний хэсэгтээ хүнд зүйлээр хүчтэй цохиулсны улмаас амиа алдсан байж болохыг тогтоосон байна.
А.Хангай
Сэтгэгдэл бичигдээгүй байна