Кэйти Перри: “Намайг хайрлах тийм ч амар биш”

2017/04/14
32 настай Америкийн нэрт дуучин бүсгүй Кэйти Перригийн шинэ гаргасан уран бүтээл бүр хит болж, фэнүүдийгээ баярлуулдаг билээ. Гэвч түүний хайр дурлалын амьдрал тийм ч сайнгүй байдгыг хэд хэдэн жишээнээс харж болох юм. Дуучин бүсгүй аль 20 настайгаасаа л амьдралын нарийн ширийнийг ойлгосон учир амьдралаас цаашид суралцах зүйл тийм ч их үлдээгүй хэмээн ярьдаг.



Тэрээр энэ сард Vogue сэтгүүлийн нүүрийг чимж, ярилцлага өгчээ. “Би 20 насныхаа Валентины баяраар хамгийн хайртай байсан хүндээ хаягдсан юм. Тэр үйл явдал ямар байсныг үнэхээр дахиж төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Зүгээр л одоо бодохнээ намайг хайрлах тийм ч амар биш юм шиг санагдсан” хэмээн ярьжээ.

Кэйти Перри өмнө нь Руссел Брэндтэй хуримлаж, хамгийн сүүлд жүжигчин Орландо Блүүмтэй үерхээд салсан юм.

Э.Сугар
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна