​Брэд Питт, Анжелина Жоли нар эвлэрчээ

2017/04/14
Холливуудын хамгийн сайхан хосууд гэгдэж явсан жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн 10-р сард 10 жилийнхээ хамтын амьдралд цэг тавьсан юм. Тэдний салалтын шалтгаан нь Брэд хэт архинд автаж, хүүхдүүдийнхээ дэргэд согтож, элдэв агсам зан тавьснаас болж Жоли залхаж, хүүхдүүдээ бодсоны эцэст ийм шийдвэрт гаргасан хэмээн эх сурвалжууд тайлбарладаг юм.



Салалтын дараа Брэд экс найз охидууд болох Кейт Хадсон, Гвинет Палтроу, Жулиэт Левис нартай эргэн холбогдож хэсэгтээ ганц бие амьдралыг мэдэрч явж байсан юм. Гэвч түүний ганц бие амьдрал дууссан бололтой. Учир нь “Allied” сэтгүүлийн мэдээлж буйгаар Брэд Питт, Анжелина Жолигийн гэр лүү нүүжээ.



Өдгөө 50 насыг шүргэж яваа Брэд зугаа цэнгэлийг сонголгүй  хүүхдүүдийнхээ ирээдүйд анхаарал тавьж, буцаад хэвэндээ орж байгааг нь Жоли үнэлж ийнхүү эргэн нийлэх шийдвэрийг гаргажээ.


Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна