Хэн нэгэнд бага насны хүүхдээ харуулахаас өмнө сайн шалгах хэрэгтэйг хэд хэдэн жишээнээс харж болох юм. Саяхан Америкт нэгэн шинэхэн хосууд хоёр хүрээгүй бяцхан охиноо харуулахаар асрагч хөлсөлжээ. Гэтэл нэгэн орой охины хөлийн ул бүхэлдээ улаан сорвитой болсон байв.
Айж, сандарсан эцэг эх нь эмнэлэгт үзүүлтэл охины хөлийг түлсэн шарх байна хэмээн онош тогтоогджээ. Удалгүй цагдаа дуудан хэрэг явдлыг шалгуултал тэдний шинэ асрагч 36 настай Исмэлда Рамос Мэндоза хэмээх эмэгтэй бяцхан охиныг халуун плиткан дээр зогсоож, хөлийг нь түлж гэмтээсэн байна.
Э.Хишигт
Сэтгэгдэл бичигдээгүй байна