Солонгосын үндэсний хэвлэлийн албаны мэдээлснээр Хойд Солонгос улс дайралтанд бэлэн байгаагаа мэдэгджээ. Тодруулбал Хойд Солонгосын Гадаад хэргийн яам АНУ-г хөнгөн хуумгай хандвал, хариу цохилт өгнө гэж сэрэмжлүүлжээ.
Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны Зэвсэг хураах болон энх тайвны судалгааны газрын хэвлэлийн төлөөлөгч: "Дайсны хүчний толгой дээр "Цөмийн аянга, шийтгэл" буулгаж, "Жинхэнэ дайны амт"-ыг мэдрүүлнэ. Одоогийн нөхцөлд бусад улс энх тайван өгөхийг хүлээж болохгүй. Өөрийн хүчиндээ түшиглэж, энх тайвнаа хамгаална. Түүхийн энэ үнэн ёсыг зүрхэндээ улам бат хадах ёстой. Хойд Солонгосын цөмийн зэвсгийг ихээр чангатгах сонголт бол маш зөв гэдгийг бодит байдал харуулж байна" хэмээн ширүүхэн хэлсэн нь их гүрнүүдийг цочирдуулжээ.
Э.Сугармаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна