​Өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хөршийнхөө бэлэг эрхтнийг тайрчээ

2017/04/18
Daily Mail-ийн мэдээлснээр 40 настай Монжу Бегум хэмээх Бангладеш эмэгтэй хөрш айлынхаа нэгэн эрийн бэлэг эрхтнийг нь тайрчээ. Тодруулбал Монжу бүсгүйг гэртээ ганцаараа байх үед хөрш айлын залуу Мозаммел Хак Мази гэрт нь орж хүчирхийлэхийг завджээ. Харин Монжу бүсгүй түүний дайралтаас өөрийгөө хамгаалахыг оролдохдоо бэлэг эрхтнийг нь тасдаж орхисон байна. Түүний дараа бүсгүй ойролцоо орших цагдаагийн хэлтэст тасласан бэлэг эрхнээ уутанд хийн барьж очжээ. 

Энэ хэргийг шалгахаар томилогдсон цагдаагийн ахлагч Абул Хаер хэлэхдээ: “Энэ бол урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй хэрэг. Ялангуяа өөрийнхөө үйлдсэн хэргийн баримтыг цагдаагийн газар авчирсан тохиодол анхных байлаа” гэжээ.

Хүчирхийлэл үйлдэхийг завдсан Мази гэх залуу хохирогчоор үлдэх үү, эсвэл гэмт хэрэгтэн болох уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Эмч нарын дүгнэлтээр Мазид шинэ бэлэг эрхтэн суулгах боломжгүй гэжээ. 
Х.Тэрбиш 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна