​Орландо Блүүмийн шинэ амраг

2017/04/18
Хүүхнүүдийн эрлэг Холливуудын алдарт жүжигчин Орландо Блүүм дахин шинэ романсаа эхлүүллээ. Түүнийг Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэр Миранда Керртэй гэр бүл болж хөөрхөн хүүхэдтэй болсноор нь хүмүүс сайн мэднэ. Гэвч салалтын хугацааг ямар тодорхойлох биш эхнэрээсээ салж, залуу бүсгүй Селенатай нэр холбогдсон удаа бий. 

Нэгэнт гоонь эрийн амьдралыг сонгосноос хойш хамгийн сайхан хүүхнүүдтэй үерхэхэд юун буруу байхав гэж бодсон уу гэмээр дуучин Кети Перритэй жил орчим хугацаанд үерхэж саяхан салцгаасан юм. 

Халуухан залуу Орландо эксээсээ салаад сар ч хүрэхгүй хугацаанд дахин шинэ бүсгүйтэй болсон гэдгээ албан ёсоор зарлажээ. Тэрээр спортын тамирчин бүсгүй Нина Добревтэй нэр холбогджээ. 


Х.Тэрбиш 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна