​Сирийн халдлагад 112 хүн амиа алдав

2017/04/20
Хэдэн мянган дүрвэгсэдийг тээсэн машины цуваа Сирийн Алеппогийн Рашидеен нутагт амиа золиосолж машин дэлбэлсэн халдлагад өртөв. Сирийн албаны хүн 16-нд хэлэхдээ, тус халдлагад амиа алдсан хүний тоо 112-д хүрч, мөн 100 гаруй шархадсан гэв. 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 15-нд төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдэл гаргаж, дүрвэгсэд рүү чиглэсэн халдлагын хэргийг зэмлэн буруушааж, хэрэг үйлдэгчийг хуулийн дагуу шийтгэхийг уриалав. 

Сирийн засгийн газар болон засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний тохиролцсон хэлэлцээрийн дагуу засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин болон тэдний гэр бүлийнхний 2300 гаруй хүн 14-нд Дамаскийн баруун хойд дүүргийн Забадахи, Мадаяа дүүргээс засгийн газрын эсрэг хүчний хяналтад буй Идлиб мужид хүрнэ. Түүнчлэн 5000-аад хүн Идлиб мужид засгийн газрын эсрэг хүчинд бүслэгдсэн шийтийн бүлгийн Кафраяа, Фоа сууринаас гарч Алеппод хүрнэ. Гэхдээ засгийн газрын эсрэг хүчин Шийтийн бүлгийн хүмүүс тээсэн машины цуваа Рашидеен нутгаас Алеппо хүрэхийг хориглож байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна