Оюуны өмчийн эрхийн өргөдөл өгсөн хэмжээгээрээ Хятад улс дэлхийд тэргүүлжээ

2017/04/21
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Фрэнсис Гарри: Хятад улс дэлхийн хамгийн их патентын эрх, шошго, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний лого хэлбэрийн дизайн зэргийн өргөдөл өгдөг улс болсон. Оюуны өмчийн эрх нь Хятадын шинжлэх ухаан технологийн инноваци, хөгжлийн шинэ хөдөлгүүр хүч, тогтолцооны баталгаа болж байна гэжээ.

Фрэнсис Гарри 20-нд Бээжинд болсон 2017 Хятадын оюуны өмчийн эрхийн сурталчилгааны долоо хоногийн ажиллагааны нээлтийн ёслолд ингэж хэлсэн байна.

Фрэнсис Гарри: Оюуны өмчийн эрх нь инноваци бүтээгчдэд стандарт бүдүүвч бүрдүүлж өгч байна гээд Хятад улс дэлхийн хамгийн их патентын эрх, шошго, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний лого хэлбэрийн дизайн зэргийн өргөдөл өгдөг улс болсон. Энэ нь оюуны өмчийн эрх нь инноваци бүтээгчдэд баталгаа болж байгааг бүрэн гэрчилж байна гэжээ.

Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл хэрэг сүүлийн жилүүдэд сайн хөгжиж байна. Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний газрын тоо баримтаас үзвэл, 2016 онд Хятад улс олон улсын патентын эрх авахаар өргөдөл өгсөн хэмжээ 43 мянга 100-д хүрч 2015 оныхоос 44.7 хувар нэмэгдсэн байна. Хятад улсын дотооддоо патентын эрх авсан хэмжээ 1 сая 103 мянгад хүрч АНУ, Японы дараа орж, дэлхийд гуравт орсон байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна