АНУ-ын эрдэмтэд, зүүгүй тариур зохион бүтээсэн талаар Глобал Пост сайт мэдээллээ. Массачусетсийн Технологийн их сургуулийн профессор Иан Хантер болон түүний багийн ажлын үр дүнг "Мedical Engineering and Physics" сэтгүүлд нийтэлжээ. Зүүгүй тариур нь электро соронзон орон зай болон Лоренцийн хүч дээр тулгуурлан ажилладаг бөгөөд зүүгүй тариурын тусламжтайгаар ампул дотор байгаа шингэнийг өндөр хурдтайгар цацах боломжтой гэнэ.
Хурдтай цацагдсан шингэн нь хүний арьс эд эсийг нэвтлэн эм бэлдмэлийг хэрэгтэй газар нь хүргэдэг аж Тус тариурыг ашиглахдаа даралтын хэмжээг нь тохируулж болдог нь давуу тал болно хэмээн зохион бүтээгчдийн нэг Кэтрин Хоган мэдэгджээ. Зохион бүтээгчид удахгүй нунтаг эм цацдаг ижил төрлийн тариур зохион бүтээхээр ажиллаж байна.
Шинжээчид шинэ төхөөрөмж нь тариулахаас айдаг өвчтөнгүүд төдийгүй эрүүл мэндийн салбарын ажилчдад нэн тустай гэж үзжээ. АНУ-ын Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хянах газрын мэдээлж байгаагаар эрүүл мэндийн ажилчид, эмч сувилагч нар дунджаар 385 мянган удаа санамсаргүйгээр зүү тариурт хатгуулдаг гэсэн мэдээллийг өгчээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна