​Дэлхийн банк, Азийн эдийн засагт санаа тавина

2017/04/25
23-нд Вашингтон хотноо Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурав. 

Дэлхийн банкны мөн өдөр гаргасан мэдэгдэлд, уг санамж бичиг хоёр талын хөрөнгө босголт, хүмүүсийн солилцооны талаар хамтын ажиллагааны загвар гаргаж, хоёр талын бүс нутаг, улс орны хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх суурь тавина гэжээ. 
Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Юн: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг нээснээс хойш, Дэлхийн банк тус банктай нягт хамтран ажилласаар ирлээ. Олон талт хөгжлийн байгууллагын хамтын ажиллагаа нь ховор хүчин зүйлийг дайчилж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн сонирхлыг татах, хөгжлийн эрэлт хэрэгцээг хангахад чухал нөлөөтэй гэжээ. 

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личунь: Энэ санамж бичиг Азийн хөрөнгө оруулалтын банкны хэрэгжүүлж буй шинэ хэлбэрийн олон улсын үзэл баримтлалд нийцэж, хоёр банкны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно. Хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар Азид улам их амжилтад хүрч магадгүй гэжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна