Али Стокк хэмээх Америк охин цэцэрлэгт, сургуульд, их сургуульд байхдаа үргэлж үеийнхнээсээ өндөр байжээ. Ердөө 6-р ангид орж байх үедээ түүний өндөр 190 см болсон байв.
Алигийн өндөрийн хэмжээ жирийн нэг сагсан бөмбөгийн тоглогчийнхоос ч өндөр байсан тул үеийнхэн нь түүнийг “Мангас”, “Годзилла”, “Араатан” хэмээн дооглож, шоглодог байжээ.
Тэрээр хаа ч явсан газраа үргэлж таазтай тулж, машинд арайхийж багтдаг төдиийгүй дэлгүүрээс өөрт таарсан хувцасаа авна гэдэг түүний хувьд яг л хар дарсан зүүд байв.
Жирийн хүүхдүүдээс эрс ялгаатай Алигийн бага нас, өсвөр нас тийм ч сайхан дурсамжтай өнгөрөөгүй аж. Гэхдээ тэрээр шантарч, бууж өгөлгүй дэлхийн хамгийн өндөр модел болохын төлөө шаргуу зүтгэж байгаа аж. Тэрээр өөрийнхөө дурсамжинд үлдсэн “Мангас” гэх үгийг эерэгээр хүмүүст ойлгуулна гэж нэгэнт шийджээ.
Одоо Алигийн өндөр 205 см ба 49 размерын гутал өмсдөг гэнэ. Мөн тэрээр өсвөр насны охидод сэтгэл зүйн хүнд дарамтнаасаа хэрхэн гарах талаар зөвлөгөө өгдөг ажээ.
“Хүн бүр эхээс төрөхдөө онцгой авъяас билэг өвлөн авдаг. Ямар ч хүн төгс байж чадахгүй тул өөрийгөө бусдаас битгий доогуур үзэж байгаарай” хэмээх Алигийн зөвлөгөөг та ч мөн хэрэгжүүлээд үзээрэй.
Алигийн найз залуу өөрөөс нь хэд дахин намхан ч түүнийг яг байгаагаар нь хайрласан цорын ганц хүн нь ажээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна