​Хятадын нисэх онгоц тээгч хоёрдох хөлөг онгоц ашиглалтад оров

2017/04/27
26-нд Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг ашиглалтад оруулах ёслол Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн компанийн Далянь хот дахь салбарт нээлтээ хийв.  Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг Хятад улс 2013 оны 11-р сараас бие даан зохион бүтээж эхэлсэн бөгөөд 2015 оны 3-р сараас усан боомтод үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар хөлөг онгоцны үйлдвэрлэлийн ажил дуусч, хөдөлгөх хүч, эрчим хүч зэрэг гол систем тоног төхөөрөмжийг угсраад байгаа аж. Энэ үйл явдал нь Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоц бие дааж үйлдвэрлэх хүчин чадалд чухал ахиц гарсныг харуулж байна.


Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна