​Мишел Обама дуучин Бейонсетой хамтарч ажиллана

2017/04/27
Өчигдөр дуучин Бейонсе “Lemonade” цомгийнхоо орлогоор залуу эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих санг ивээн тэтгэхээ албан ёсоор зарласан юм. Тэрээр Африк гаралтай Америк охидуудын урлаг, хөгжим, уран зохиол гэх мэт бүхий л салбарын боловсролд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Тэтгэлгийн хуримтлал” хэмээх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Тэтгэлгийн эхний үйл явцыг 2017-2018 оны жилд зарлагдахаар товлож байгаа юм.

Дуучин Бейонсегийн энэ сайн дурын үйл ажиллагаанд экс тэргүүн хатагтай Мишел Обама анхаарлаа их хандуулж байгаа гэнэ. Учир нь Мишел Цагаан ордонд байх үедээ залуу охидын боловсролыг анхаарах хэд хэдэн шат дамжлагат үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан юм. Гэвч сонгууль өнгөрч шинэ ерөнхийлөгч тодорсны дараа түүний үйл ажиллагааг авч хэлэлцэхээ больсон аж.  Тиймээс хатагтай Мишел болон дуучин Бейонсе нар сонирхол нэгтэйгээр хамтарч ажиллахаар болжээ.


Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна