Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцнууд Зүүн Хойд Азийн бүсэд цугларч байгаа явдал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Энэ үйл явдлыг хөндлөнгөөс ажиглаж суугаа ОХУ: "Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцнууд Зүүн Хойд Азийн бүсэд цугласны дээр, БНАСАУ-ын эрх баригчид хатуу чанга ярьж байгаад Оросын тал санаа зовниж байна. Одоо хамгийн чухал зүйл бол байдлыг цаашид хурцатгахгүй байх явдал юм. Эс тэгвээс цэрэг дайны мөргөлдөөн гарч мэднэ. Солонгосын хойгийн байдал улам гаарч байгаа нь АНУ, БНАСАУ сөргөлдөх байр сууриа орхихгүй, яриа хэлцлээр цөмийн зэвсгийг орхиж, асуудлыг зохицуулах санаагүй байгаагаас болсон. Энэ асуудлыг зэвсэглэлээр зохицуулах нь бүс нутаг, мөн дэлхийн хэмжээнд хор уршиг тарих болно. АНУ БНАСАУ-д зэвсэглэлээр шахалт дарамт үзүүлэх нь зохимжгүйн учир бид үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс холбогдох талууд хүлээцтэй байж, Солонгосын хойг, тэрчлэн бүхий л бүс нутагт хор хөнөөл тарина гэдгийг сайтар тунгаан бодох ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна