Нэгдүгээр ангиудад таван настай хүүхэд бүртгэхгүй

2017/04/30
Ирэх намар ерөнхий боловсролын сур­гуулийн I ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 15 хүртэл үргэлжилнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд бүртгэлд хам­рагдах боломжтой юм. Харин таван нас­тай хүүхэд бүртгэхгүй гэх мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж, дүүргийн бүртгэлийн комисст хүр­гүүлжээ.

Тус газраас бүртгэлийн үйл явцад хяналт тавьж буй бөгөөд эцэг, эхчүүдийг хүүхдээ амжиж бүртгүүлэхийг уриалж байна. “Хичээлийн бүтэц, зохион байгуу­лалт, төлөвлөгөөг урьдчилан гаргахын тулд ийнхүү хавар бүртгэж байгаа” гэж нийс­лэлийн Боловсролын газраас мэдээллээ. 2017-2018 оны хичээ­лийн жилд 32623 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх аж.

Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна