Жүжигчин Леонардо Ди Каприо нь ногоон дэлхий буюу байгаль, экологийн асуудалд маш их анхаарал хандуулдаг нэгэн. Тиймдээ ч Лео органик цагаан хоолтон бөгөөд амьтны гаралтай ямар ч бүтээгдэхүүн хэрэглэдэггүй аж. Тэрээр кинонд тоглосон ашиг орлогынхоо тодорхой хувийг экологийн тэнцвэрийг хадгалах сан болон байгууллагуудад хандивладаг юм.
Леонардо өчигдөр байгал орчин, ногоон хөгжлийн төлөөх уур амьсгалын жагсаалд оролцжээ. Ойрын үед жүжигчин Лео энд тэндэхийн жагсаалд идэвхтэй оролцох болсон. Энэ нь түүний шинээр тоглох гэж буй кинотой холбоотой байж болох юм хэмээн эх сурвалжууд үзэж байгаа аж.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна