Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллана

2017/05/01
Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 537 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 397 дуудлага бүртгэгдсэн аж. Харин осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 10 осол тус тус бүртгэгдсэн бол зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.

Тухайлбал:
1.    СХД-ийн нутаг Хөтөлийн замд приус маркийн автомашины жолооч М нь явган зорчигч оршин суух тодорхой хаяггүй Б нарын 2 хүнийг мөргөж , нэг хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
 
2.    БЗД-ийн нутаг Улиастай явах шинэ замд приус маркийн автомашины жолооч Б нь хашааныхаа гадаа ганцаараа тоглож байсан 4 настай Ө-г мөргөж гэмтээсэн хэргүүдийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна. 

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна