Автомашин тань 5 болон 0-ээр төгссөн энэ сард татвараа төлөөрэй

2017/05/01
Авто тээврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаарын сүүлийн орон тооноос хамаарч төлдөг. Энэ сард 5 болон 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөх хуваарьтай. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та хэрвээ заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8000 төгрөгөөр торгох заалттай байдаг.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй бол 21400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй аж.
Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна